Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын Номхон далайн Баруун бүсийн 37 орны хэмжээнд томуугийн цартахлын бэлэн байдлыг хэрхэн хангаж буйг шалгах ширээний дасгал сургуулилт 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нй өдөр болж Монгол Улс оролцож байна.
Дасгал сургуулилтанд салбар хоорондын байгууллагын төлөөллүүд, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Онцгой байдлын ерөнхий газар, мал эмнэлэг, МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг салбар хоорондын байгууллагын мэргэжилтнүүд оролцож Монгол Улсын шадар сайдын А/08 тоот тушаалын дагуу үүссэн эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын үед мэдээлэл солилцох, эрсдлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар дасгал сургуулилт хийж байна.