“ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц” гарчигтай УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнд хамааралтай ноцтой мэдээллийг Үндэсний шуудан сонин өчигдөр онцолсон. Тэгвэл энэхүү зургаан гишүүнд нэр нь дурдагдсан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээллийг үгүйсгэн өөрийн цахим хуудсандаа тайлбар хийжээ.
Үндэсний шуудан сонинд ” УИХ-ын гишүүн ӨБХ дарга Мөнхөөгийн Оюунчимэг нь ХХҮЕГ-ын дэргэдэх ХЭДС-аас “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” хэмээх компанид үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд 50 сая, иргэн Б.Болорцэцэгт “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байна” хэмээн мэдээлсэн байдаг юм.
Тэгвэл эрхэм гишүүн дараах тайлбарыг хийжээ. “Үндэсний шуудан сониноос УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдийг түүний дотор миний биеийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог зээлийг Сэрмүүн өнгө” ХХК-д 50 сая, ”Эгшиглэн магнай” компанид 50 сая, “Хүрээ айл” ХХК-д төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендергүйгээр зээл олгоход нөлөөлсөн тул шалгагдаж байгаа гэх утгатай эх сурвалжаа нягтлаагүй, баталгаат бус мэдээлэл түгээж гүтгэсэн байна.
Миний хувьд дээрх компаниудыг огт мэдэхгүй, холбоо хамаарал, нөлөөлөлгүй тул энэхүү нэр хүндэд шууд халдсан худал мэдээллийн учрыг тодруулахаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ерөнхий газарт өнөөдөр хандлаа.
Гэвч тус газрын 2 дарга нь АТГ-т шалгагдаж байгаа тул одоогоор мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Сэтгүүлч хардах эрхтэй. Гэхдээ хэнийг ч ямар ч холбогдолгүй зүйлд хүчээр хамаатуулан нэр хүндэд халдан, хэн нэгний улс төрийн зорилгод үйлчлэн олон нийтийг миний эсрэг турхирахыг оролдож байгаад үнэхээр харамсаж байна. Тиймээс энэ илт гүтгэлгийг бичиж, тараасан “Үндэсний шуудан” сониныг Зөрчлийн хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн худлыг тогтоолгохоо үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
3 comments
Энэ бузар авгай улсын прокурорыг заамдах нь холгүй байсан нь хулгайгаа бултуулах арга байжээ
Энэ шөвийсөн хар авгай хулгай дээрмээс хоцордоггүй адгийн новш юм,мэргэшсэн хулгайч бололтой дахиад бүү сонгогтүн.
Оюунчимэг хэзээ ийм байлаа Монгол телевизэд хамт олондоо нэр муутай , хов зөөсан дарга нарт долгиносон хүүхэн шүү дээ Яаж баяжсанаа ард түмэндээ хэлэх хэрэгтэй