2019-12-05 09:021min00

Дубайн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэрийг танилцуулна

SHEZ

Holiday Inn зочид буудлын 19 давхрын хурлын танхимд

09:00 цагаас “МОНГОЛ ОРНЫ ХӨРС СУДЛАЛ-2019” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд

10:00 цагт Язгуурын гурван бурхдын хувилгаан, хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэх талаар мэдээлнэ.

ШУТИС-ийн төв байрны 3 давхар хурлын танхимд

10:00 цагт Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдах эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн “Эрүүл мэндийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлын тогтолцоо” IV чуулган болно.

MN мэдээлийн төвд 

11:00 цагт Монголын Ардчилсан холбооноос Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:30 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

​11:00 цагт Улс төрийн намууд хамтарч цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй