МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2018.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;