Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цагаан морь унан, солонгосчуудын тахин шүтдэг Пэктү уулын бэлээр давхиж буй зураг дэлхийн хэвлэлүүдийн анхааралд дахин өртөөд байна. Пэктү уул нь хувьсгалын төлөө байлдаан болж байсан ариун газар, удирдагч Ким Жон Ун томоохон бодлогын шийдвэр гаргахын өмнө өвгөдийн сүнс орших ариун ууланд ирж бодлоо цэгцэлдэг хэмээн тус улсын томоохон хэвлэлүүд мэдэгджээ.
Арванхоёрдугаар сарын 4-нд удирдагч Кимийн цагаан морьтой зураг интернэтэд цацагдсан нь энэ сарын сүүлчээр БНСУ-ын Ажилчдын намын 7-р Төв хорооны 5-р чуулган хуралдаж чухал шийдвэр гаргах болсонтой нь холбоотой байх хэмээн Washingtonpost мэдээлжээ.
Энэ хурлын товыг БНСУ-ын Ажилчдын намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Тэргүүлэгчид гаргасан бөгөөд хурлаар Солонгосын хувьсгалын хөгжил, дотоод болон гадаад нөхцөл байдлын өөрчлөлт, чухал асуудлыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх бололтой.
Мэдээнд Ким Жон Ун жилийн эцсээр АНУ-д Пхеньяны эсрэг “дайсагнасан” бодлогоо өөрчлөхийг тулгах байх гэсэн асуудал хөндөгдсөн бөгөөд оны эцэс хүртэл АНУ-д цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хандлагаа өөрчилөхийг санал болгож байгаа. Үүнийг эс өөрчилбөл Хойд Солонгос “шинэ замаар” явах болно гэсэн анхааруулга байж болно гэж ажиглагчид үзэж байгаа тухай өгүүлжээ.
2 comments
2 solongos ulsaa yalgal daa.aria ch dee.ene setguulchee zailuul.iim muu medlegtei
Ийм сэтгэцийн өвчтэй дарангуйлагчийг алмаар юм