2019-12-04 18:071min00

Долоон удаа хойшлогдсон Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 6-нд товлогджээ

02

Зам тээвэр, хөгжлийн яам (ЗТХЯ)-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 6-ны 11:00 цагт товлогджээ.

Түүнийг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдаж, онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэрэгт шалгаж байгаа.

Нийслэлийн Прокурорын газар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хүргүүжээ.

Энэ хэргийн шүүх хурал долоон удаа хойшилж, хагас жил дамнаж байгаа. Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй