Арваннэгдүгээр сарын сүүлчээр олон нийтийн сүлжээгээр нэгэн шинэ трэнд бий болов. Бүсгүйчүүд #devilslips (чөтгөрийн уруул) #octopuslips (наймаалжин уруул) хэмээх хэштаг бүхий өвөрмөц хэлбэртэй уруулынхаа зургуудыг олонд дэлгэх болжээ.
Химийн тарилгаар хийдэг энэ шинэ трэндийг Оросын гоо сайхны мэс засалч Емельян Брауде анх бодож олжээ. Дэлхий даяар шуугиан тарьсан энэ трэндийг хүмүүс шүүмжлэх нь их байна.