Данийн хөрөнгө оруулалтын “Saxo Bank” банк ирэх жилийн “шоконд оруулам” төлөвөө гаргажээ. Шинжээчдийн сануулснаар энэ бол ямар нэгэн баримтыг удирдлага болгон гаргасан төлөв биш, үндэслэл сайтай сэтгэх дасгал гэж дүгнэх хэрэгтэй гэжээ.
- Алтны үнэ $1300-оос доош болж унана. (одоо нэг унци нь $1468 байгаа). WTI нефть $85 болж өснө. Алтны нефтьтэй харьцах ханш 30-аас 15 болж 2 дахин буурна. Шалтгаан нь Төвбанкууд ашиг нэмэгдсэнээс сөрөг хүүгийн бодлогоос татгалзаж байгаатай холбоотой. АНУ-ын занарын олборлолт саарч байгаа дээр ОПЕК болон Орос нефть олборлолтоо бууруулна.
- Ерөнхийлөгч Трампын эдийн засгаа дэмжих аварга багц сонгуулийн өмнөхөн АНУ-ын төсвийг хийсгэж, энэ улсыг хямрал, зогсонги байдал, ханшийн уналтад аваачна. 2020 онд АНУ ядуурал (ажилгүйдэл+инфляци)-аараа 1980-аад оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрнэ. Хөгжиж буй зах зээлийн MSCI индекс технологийн FANG-ийг гүйцнэ.
- 2020 оны нэгдүгээр сарын эхээр Европын Төвбанкны шинэ ерөнхийлөгч Кристин Лагард еврогийн хадгаламжийн хасах хүү банкны секторын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрнө. Европын Төвбанкны мөнгө-зээлийн бодлого өөрчлөгдөж, 2020 оны 01 дүгээр сарын 23-наас хүү нэмэгдэнэ.
- Нефть хийн салбар орлогоороо тэргүүлж, ногоон эрчим хүчинд томоохон асуудал тулгарна. Хөрөнгө оруулагчид энд хөрөнгө оруулснаас эргүүлж олж авах ашиг болохыг хүлээн зөвшөөрнө.
- Трампын засаг захиргаа “Америк бүгдээс дээгүүр” уриан дор гадаадаас олж авах ашгийн татварыг 25 хувиар тогтооно. Үүний зэрэгцээ импортын бүх татвараа цуцална. Үүний дараа Америкийн корпорациуд үйлдвэрлэлээ эргүүлээд АНУ руу татах гэж оролдоно. Үүнээс болж үнэ, цалинд өөрчлөлт гарч, инфляци өснө.
- Эмэгтэйчүүд, миллениал үеийнхний нөлөөгөөр Ардчилагдчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, конгрессын хоёр танхимд хоёуланд нь хяналтаа тогтооно. Эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэлийн аваргуудын үнийн санал 50%-иар буурна.
- Шведийн засаг захиргаа нийгэмдэ цагаачдыг нэвтрүүлж, нийгмийн үйлчилгээний хэт халалтыг бууруулна. Швед кроны ханш чангарна.
- Ерөнхий сайд Виктор Орбан Брюсселийн эсрэг үг хэлээ үргэлжлүүлсээр байх төдийгүй Унгарыг Европын холбооноос бодитойгоор гаргаж эхэлнэ.
- Азид ам.долларын орлох Азийн шинэ нөөцийн валют бий болсон. Энэ валют нь хоёр ам.доллартай тэнцэнэ.
1 comment
Galzuu hunii udriin temdeglel.