Фейсбүүк хуурамч мэдээний доор анх удаа анхааруулга орууллаа. State Times Review гэх вебсайт Сингапурын Засгийн газрын талаар хуурамч мэдээ оруулсны дараа Фейсбүүк уг мэдээний постод анхааруулга оруулжээ.
Сингапурын Засгийн газар мэдээ гаргасан сайтад мэдээгээ засах анхааруулга өгсөн ч шаардлагыг биелүүлээгүй тул State Times Review сайтын асуудлаар Фейсбүүкт хандсан байна.
Сингапур Улс аравдугаар сараас эхлэн цахим орчинд хуурамч мэдээллийг хориглох хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ хуулиар төрийн байгууллагууд хуурамч гэж байгаа үзэж байгаа мэдээллүүдийг устгахыг интернэт-платформуудаас өөрийн үзэмжээр шаардах эрхтэй болсон байна.
Тэрчлэн хуурамч мэдээлэл тараагч хувь хүнд 100,000 сингапур доллар хүртэл ($72,108) торгууль оноох, эсвэл 10 хүртэл жил шоронд хорих ял оноох юм.