“Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн өдөрлөг арга хэмжээг Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар Монголд анх удаа өнөөдөр зохион байгуулж байна.
Өдөрлөг арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ, “ Монгол Улсын Засгийн газар Европын Холбоо тэдгээрийн гишүүн улс орнуудтай тодорхой салбарт олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн тэлэх бодлого барин ажиллаж байна” гээд боловсролын үзэсгэлэн өдөрлөг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, оюутан залууст мэдээлэл өгөх, их дээд сургуулиудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгож байгааг цохон тэмдэглэлээ.
Европын Холбооны улсуудад суралцах хүсэлтэй оюутан залуусыг МУИС-ийн Номын сангийн 5 давхарт зохион байгуулж буй өдөрлөгт оролцохыг урьж байна
Мөн улс орнууд болон их дээд сургуулиудын бие даасан хөтөлбөрүүдийн мэдээлэл, Шенгений визтэй холбоотой бүх мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс нэг дор авах боломжийг олгож байна.
Европын Холбооны улсуудад суралцах хүсэлтэй оюутан залуусыг МУИС-ийн Номын сангийн 5 давхарт зохион байгуулж буй өдөрлөг арга хэмжээнд амжиж оролцохыг урьж байна. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.