БНХАУ-ын Жухай хотод өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 орны 167 тамирчин өрсөлдсөн билээ.
Уг ДАШТ-д Манай улсаас 14 тамирчин оролцож, 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн талаар манай цахим хуудас мэдээлсэн.
Харин тэгвэл Дэлхийн ой тогтоолтын холбооноос зохион байгуулдаг 28 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ энэ сарын 04-08-ны хооронд БНХАУ-ын Үхань хотноо болно.
Тус тэмцээнд 500 тамирчин 90 медалийн төлөө өрсөлдөх бол Монголын оюун ухааны академийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.