АНУ-д их хэмжээний цас орсноос 800 гаруй нислэг цуцлагдлаа гэж CNN агентлаг мэдээлэв.

Цаг агаарын таагүй байдал тус улсын зүүн эргийг нөмөрчээ. Нийт гадаад, дотоодын 6 мянга орчим нислэг саатсан аж. Нью-Йорк мужийн Буффало хотын онгоцны буудалд“Delta Air Lines” компанийн онгоц буух зурвасаас илүү гарч унасан байна. Цаг уурчдын мэдээлснээр, цас ирэх даваа гараг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт Чемберлен хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн жижиг оврын онгоц осолдож 9 хүн амь үрэгдсэн бөгөөд ослын шалтгаан нь цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн