Xөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 420 мянган төгрөг болно. Цалингийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдэлд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо” хүрч, 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 05 тоот тогтоолын гаргасан байдаг. Энэхүү тогтоолын дагуу 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийнхүү нэмэгдэх юм.
Н.БАТАА