Түүхий нүүрсний хэрэглээнд шалгалт хийлээ

2019-12-02 10:35
76940751_2556848467881306_7642478168145657856_n-1024x498-6svjaa55as5hb0il6lg4a71qcb0fsv0r6bbmi9hpg74

Нийслэлийн Онцгой байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэлийн төвийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу түүхий нүүрс түлж буй байдал, орчны агаар дахь утааны нягтрал, хороодын дэд штабын үйл ажиллагааг шалгаж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан юм.

Хяналт шалгалтанд 22 дэд штаб, 18 иргэн, аж ахуй нэгж байгууллага, 71 сайжруулсан түлш борлуулах цэг, 5 айл өрх хамрагдлаа .

 Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй