Монголын загвар зохион бүтээгчдийн ур чадвар шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхий “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа.
Улмаар энэ жилийн “Гоёл 2020” наадмын Топ моделиор Д.Долгион шалгарч отгон топ моделоор өргөмжлөгдлөө.
Тэрбээр хэлэхдээ эл наадам нь Монголын загварын хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж, догдолж байна. Цаашдаа илүү их зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэсэн юм.
Мөн уг наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит “Гран-При”-г “Bortua” бренд хүртсэн бөгөөд тус бренд нь өдөр тутмын, орчин үеийн шинж чанарыг агуулсан болон үндэсний хэв загвартай хувцаснуудаа танилцуулсан ба үүнд 10, 12 зууны хувцас загварын чиг хандлагыг тусгаж өгснөөрөө онцлогтой байлаа.
“Гоёл 2020” наадмын шилдэг загварын товчоогоор “Эвсэг” кашмер тодорсон бөгөөд энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг бренд өөрсдийн ур хийц шингэсэн загваруудаа толилуулсан юм.
Ингээд та бүхэнд “Гоёл-2020” наадмын шилдгүүдийг танилцуулахад
- Тусгай шагнал “Алтжин” брэнд
- Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
- Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
- Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
- Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
- Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
- Үндэсний хувцасны Шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани
- Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
- Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир