Энэ явдал одоогоос 3 жил гаруйн өмнө болсон юм. Нигерийн Холбооны мэдээллийн яамнаас өмнөх Засгийн газар, команиудын эрх бүхий албан тушаалтнууд гээд зарим этгээдүүдийн хувьдаа хууль бусаар завшсан улсын хөрөнгө, хэрэгслийг буцаан авчрах кампанит ажил амжилттай явуулснаа зарласан юм. Яамны тооцоолсноор тус нэг жилийн хугацаанд улсын төсөвтөө 9 тэрбум гаруй доллар эргүүлэн авчирсан гэсэн байна. Энэ бол нефтийн үнийн уналтаас болоод эдийн засгийн хямралд орсон улс орны хувьд нэн чухал зүйл юм.

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммад Бухари сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр улс орондоо авлигыг эцэс төгсгөл болгож, буруу замаар орсон, хууль бусаар бусдын эзэмшил болсон хөрөнгө мөнгийг төрийн санд эргүүлэн авчирна гэж амласан байна. Бухарийг засгийн эрхэнд гарах үед төрийн сан бараг хоосорчихсон байсан гэнэ. Харин тус улсын Мэдээлэл, соёлын сайд Лаи Мохаммед бүтэн нэг жилийн хугацаанд 9,3 тэрбум долларыг төсөвт эргүүлсэн гэсэн байна.

“Энэ бүх хөрөнгийг нуусан, эсвэл хулгайлсан, эсвэл авсан, ард түмэнд хамаарах хөрөнгийг эзэмшсэн компани, тодорхой хүмүүсээс хураан авсан. Эргүүлч авсан хөрөнгөнд өмнөх Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын нуусан, хувийн дансанд хадгалж байсан, хувийн халаасанд орсон, төрийн албан тушаалтнуудын Засгийн газраас явсныхаа дараа тайлагнаагүй мөнгө байсан” гэж Мэдээллийн сайдын зөвлөх Сегун Адейеми мэдэгджээ.

Үүн дээр татвараа төлөөгүй, татварын өртэй компаниудын өр төлбөрийг барагдуулсан нь орсон гэдгийг ч Мэдээллийн сайд Момамед нь нэмж хэлсэн байна. Гэхдээ хууль бусаар хөрөнгө эзэмшээд хураалгасан хүмүүс, байгууллагын нэрийг зарлах боломжгүй гэсэн байна. Түүнчлэн төрийн сангийн мөнгийг эргүүлж олж ирэх ажил дуусаагүй гэдгийг тэмдэглэжээ. Одоо Швейцарь, Их Британи, АНУ, АНЭУ зэрэг улсад хөрөнгөө байршуулсан, Нигерийн иргэдийн гэх 321 сая долларыг улс орондоо эргүүлэн авчрах үлдсэн гэсэн аж.

Хураан авсан мөнгөөр сангаа дүүргэж, 30,6 тэрбум долларын түвшнээр баталсан төсвөө хангана гэж үзсэн юм. Мэдээж үүний тулд дахиад 17 тэрбум доллар хэрэгтэй. Үүнийг нефтийн худалдаатай холбоогүй эдийн засгийн салбараасаа авна гэж тооцоолж байжээ.

kommersant.ru сайтаас орчуулав.

UPDOWN.MN

By updown

2 thoughts on “Нигери улс төсөвтөө 9 тэрбум доллар эргүүлж авчирсан түүх”
  1. Манай Монголын дарга нэртэй урвагч, хулгайч луйварчин, авилагалчидын эх орноосоо урваж шагналд нь авсан хахууль, хөлс , хулгайлж луйвардсан хөрөнгийг буцааж авч чадах юм бол Негерийнхээс хэд дахин их хөрөнгө байгаа. Ийм ажлыг хийж чадсан удирдагчийг Монгол улсын хаанд өргөмжилсөн ч болно.

  2. Тиймээ сайн байна.Манай улс чгэсэн 2016 онд их хурлын маш нууцын зэрэглэлтэй ,татвараас чөлөөлөөд оруулж ирсэн 34 их нхяд төгрөг бол одоогийн ханшаар 12.5 тэрбум $ болно шүү дээ.уг нь энэ нууц тогтоолыг л хүчингүй болгоход л хулгайч нарын нэрс цуварч 12.5 тэрбум $ монголын тасөвт шууд орно доо.Тэгээд энэ их мөнгөө ихэнхийг нь банк руу оруулаад дүрмийн сангий нь нэмэгдүүлчихсэн учраас саарал жагсаалтанд орчихоод байгаа шүү дээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн