УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, хариулт авсны дараа Онцгой байдлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,4 хувь нь дэмжлээ.
Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ.