Италийн Милан хотод “Best kids model of the universe pageant” олон улсын уралдаан болж, “Бяцхан мисс-2019” уралдааны тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн А.Төгсгоо “Гран-при” шагналын эзэн боллоо .

Тус уралдаан дөрвөн насны ангилалд зохион байгуулагдсан бөгөөд А.Төгсгоо нь “Хобби” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч ажээ.

Мөн “Best kids model Talent” шагналыг хүртсэнээс гадна “Бяцхан мисс”, шилдэг охид болох Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, Ц.Анужин, Б.Маргад нар ч Италийн загварын тайзнаа мөн чамгүй амжилт үзүүллээ.

Улмаар А.Төгсгоо. “Best of the best kids model of the universe” шилдгийн шилдэг “Гран-при” шагнал, “Baby” ангиллын “Best kids model talent” номинацийн эзэн, Хос титмийн эзэн.

Ц.Анужин, “Baby” ангиллын ялагч “Best kids model of the universe” номинаци, титмийн эзэн.

Б.Маргад, “Mini” ангиллын “Best kids model international” номинаци, титмийн эзэн.

Э.Энхрийлэн, “Pre-teen” ангиллын “Best kids model of the World” номинаци, титмийн эзэн.

Н.Биндэръяа, “Pre-teen” ангиллын “Best kids model of Asia” номинаци, титмийн эзэн.

Б.Баярмаа, “Teen” ангиллын “Best teen model National costume”, “Best teen model of Asia” хос номинаци, Хос титмийн эзнээр тус тус шалгарчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн