Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжүүлэн хорихоор боллоо

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/ хаалттай болж өндөрлөлөө. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж, улмаар шүүхэд шилжүүлээд байсан юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10 дугаар сард З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүсэн байгаа. Үүний дараа шүүх бүрэлдэхүүнээс удаа дараа татгалзсан З.Баянсэлэнгийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид хориод байсан юм.
Өнөөдөр эхэлсэн шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдсон бөгөөд шүүх З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болж, хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ.