ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын ирэх 12 дугаар сард хийх уулзалтын бэлтгэлийг хэлэлцсэн тухай мэдээлсэн байна.
Энэ асуудлыг Оросын талын Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг явуулах хэлэлцсэн гэж ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев мэдэгдсэн байна. У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын үеэр мөн Орос-Монголын бизнес чуулга уулзалтыг нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Хоёр улсын худалдааны эргэлт гурван жилийн хугацаанд тогтвортой өсөлттэй байгааг Гордеев цохон тэмдэглээд “Бид хоёр улсын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг тодорхойлох хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар хоёр улсын худалдааны эргэлт 2018 онд 1 тэрбум 650 сая орчимд хүрсэн нь 2017 оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт байсан бол 2019 оны 1-9 дүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: TASS