УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан энэ оны тавдугаар сарын 17 ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцож явах үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх “гол гонхон”-ноос унаж амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.

Харин түүний амиа алдсан хэрэг явдлыг Ардчилсан намын зүгээс “гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм. Мөн тус хэвлэлийн хурлын үеэр АН-ын гишүүн Х.Тэмүүжин “Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч эхний байдлаар МАН-ын нэг гишүүний өрөөнд уулзаад гарсан гэсэн мэдээлэл байна” гэх мэдээллийг өгсөн юм.

-УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ҮЕЭР ЯРЬСАН ЗҮЙЛЭЭ ЦАГДААД МЭДҮҮЛСЭН ҮҮ-

Харин талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөгөөр орсон байж болзошгүй байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төрийн ордонд хэвлэлийн бага хуралхийсэн.

Тэрээр ярихдаа “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтда аалхаад явж байсан. Бид хоёр хоёулаа авто спорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Буцаж гараад би 19:18 цагт байхад бүлгийн хуралд оролцсон.

Хамгийн сүүлд уулзахад жин нэлээн хассан байсан. Бид хоёр 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан юм.

Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Ѳдрийн хоолон дээр жаахан архи задалсан нь үнэн. Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг шүү дээ” гэсэн юм.

-Г.БАТХҮҮ АГСНЫ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛЖ “ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН” ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР Н.НОМТОЙБАЯРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН ҮҮ-

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн амиа алдсан тус учир битүүлэг хэргийн мөрдөн шалгах бүхий ажиллагааг нууцын зэрэглэлтэй, Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын удирдлагуудын хяналтан дорявуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр “яллагдагчаар татсан” гэсэн албан бус / Албан бус мэдээлэл гэдэг нь албаны эх сурвалжийн тайлбараар баталгаажаагүй, худал байж болзошгүй мэдээлэл юм/  хэд, хэдэн э хсурвалжийн мэдээлэл байна.

Ямартай Г.Батхүү агсны ар гэр болоод түүний төрсөн дүү П.Батчимэгийн зүгээс “Монголын хууль хяналтын байгууллага таг чиг, ар гэрийхэн нь цөхрөнгөө барж хүлээж сууна. Ард түмэнтэйгээ нэгдэж, амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн удаа бий.

Учир нь энэхүү хэргийн талаар ЦЕГ, Прокурорын байгууллага болон тус хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн зүгээс өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар мэдээлэл, хэргийн мөрдлөгийн явцын талаар мэдээллийг сэтгүүлчдэд өгөөгүй байгаа юм.

Эх сурвалж: isee.mn

By updown

One thought on “Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан уу?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн