Өнөөдөр анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах У лсаа тунхагласан өдөр. Түүхэн өдрийг тохиолдуулж 16 настнууд иргэний андгай өргөлөө. Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулж байна.
Эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүх өв соёлоороо бахархах, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх үүднээс жил бүр энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг юм