Монголын нисэх хүчин өнөөдөр дахин нэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авч байна

Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар Оросын холбооны улсаас Монгол улсад пуужингийн систем мѳн сѳнѳѳгч онгоц үнэ тѳлбѳргүй нийлүүлэх ёстой аж. Үүний дагуу Монгол Улсын нисэх хүчин өнөөдөр дахин МИГ 29 загварын онгоц хүлээн авч байна.
Дөрөвдүгээр үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм байна.
Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт Монгол Улсын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх зэрэг үүрэгтэй аж.