2019 онд Ховд аймгийн ДНБ-ий хэмжээ 390 гаруй тэрбум төгрөг болж өссөн байна. Үүний 41.2 хувийг ХАА салбар, 35.8 хувийг үйлчилгээний салбар, 22.4 хувийг үйлдвэр, барилгын салбар эзлэж байна.
Аймгийн хэмжээнд нийт 2790 орчим аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 11.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. ЖДҮ-ийн салбарт худалдаа, үйлчилгээ Арьс шир боловсруулах үйлдвэр газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбар зонхилж байгаа юм.
Иймд орон нутагт байгуулах шаардлагатай хэд хэдэн төрлийн үйлдвэр байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан “Шинэ Ховд хөрөнгө оруулалт, хөгжлийн чулган-II”-д оролцох үеэрээ онцлон хэллээ.
Тухайлбал:
– Арьс шир боловсруулах үйлдвэр
– Арьсан эдлэлийн үйлдвэр
– Яс боловсруулах үйлдвэр
– Хог боловсруулах үйлдвэр
– Тэжээлийн үйлдвэр
– Шавар, шаазан эдлэлийн үйлдвэр
– Сүү, сүүний үйлдвэр
– Өвөл, зуны хүлэмж
– Гахай, тахиа, зөгийн аж ахуй
– Барилгын материалын үйлдвэрлэл
– Ундаа, жүүсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Ховд аймгийн ЗДТГ