Мягмар, лхагва гарагт /2019.11.26-27/ Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй тул бүх нийтийн амрана. Энэ өдөр нь хуулиар олгогдсон амралтын өдөр. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг. Тэгэхээр Маргааш, нөгөөдөр бүх нийтээрээ амрах өдөр учраас автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.