Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн найман бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр болсон юм.

Иймд Улаанбаатар хотын захиргааг 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр болох Яармагруу нүүлгэхээр болж “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37-р тогтоол гарсан.

Энэ дагуу нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөж, барилгын ажил эхлээд дуусах шатандаа явж байна.

Хотын захиргаа Яармагруу нүүснээр олон асуудал шийдэгдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлж, хоногт дунджаар 200 мянга орчим автомашин хотын төв рүү зорчдог гэнэ. Иймээс хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурах юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн