Дэлхийн дурсгалт газрын сангаас 2020 оны Дэлхийн хөшөө дурсгалын албаны ажлыг зарлалаа. Энд түүхэн өндөр ач холбогдолтой, орчин үед нийгмийн асуудалд ихээр өртсөн, эрдэлд орох магадлалтай соёлын өмчийн объектуудыг хоёр жилийн хугацаатайгаар сонгосон байна.
Жагсаалтад хотжилт, улс төрйн эмх замбараагүй байдал, байгалийн гамшиг, хүчирхийлэлд өртөх асар их эрсдэлтэй, мөн хадгалж хамгаалах зайлшгүй шаардлагатай 25 объектыг багтаажээ. Энэ хөтөлбөрийн гол хэсэг ирэх хавар American Express спонсор байгууллагаас энэ санаачилгыг санхүүжүүлэх 1 сая доллар цуглуулах “2020 цаг” сайтуудын бүлгийг сонгосноор тодорхой болох юм.
“2020 цаг”-т өдгөө эвдэрч, сүйрэх ирмэгтээ ирсэн Хойд Америкийн уугуул ард түмний амьдардаг ариун газар болох АНУ-ын “Баавгайн чих” үндэсний хөшөө, нисэх онгоцны буудлын барилгын ажлын улмаас сүйрэх эрсдэлд ороод байгаа Перугийн Мачу-Пикчугийн ойролцоох соёлын баялаг газар нутаг болох Инкуудын ариун хөндий, дэлхийн дахины хайртай сүё, түймрийн улмаас эрсдэлд орсон Францын Нотр-Дам де Пари, дахин шинэчлэлд төлөвлөгөөний улмаас үгүй болох гэж буй АНУ-ын Техас дахь иргэний эрхийн төлөөх Африк-Америкийн хөдөлгөөний чиглүүлэгч болсон Сан-Антонио Вулворт барилга, геноцидын улмаас сүйрсэн езидүүдийн сүм болох Иракийн Мам Рашан мүс, “Пасхи арал” гэдгээрээ алдартай Чилийн Рапа-Нуи үндэсний парк зэрэг оржээ. Нийт 21 улсын 25 объект багтсан бөгөөд бүгд ХХ зуунаас өмнө нь байгуулагдсан түүхтэй юм.
Байгууллага, хувь хүн, бусад нийгэмлэгээс хоёр жил тутамд яаралтай сэргээн зэсах, унаган төрхийг нь хадгалах шаардлагатай өвийг зарладаг. “2020 цаг”-т 250 гаруй объект ирснээс хараат бус шинжээчдийн шалгалтын тусламжтайгаар 25-ыг нь сонгон авчээ.
Дэлхийн дурсгалт газрын сан 1996 оноос хойш Watch сайтуудаар 10 сая гаруй ам.доллар цуглуулж чадсан байдаг. Харин бусад байгууллагууд Watch сайтуудаар 300 гаруй сая ам.доллар цуглуулж чаджээ. Жагсаалтын 14 т Монголын нийслэлд байрлах Чойжин ламын сүм музей багтаад байна. Энэ түүхийн дурсгалт музйе VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулж байсан юм.
Ингээд 2020 World Monuments Watch-ын бүрэн жагсаалтыг хүргэе.
1. Кутаммаку, Батаммарибагийн газар нутаг, Бенин ба Того
2. Онтарио газар, Канад
3. Рапа-Нуи үндэсний парк, Чили
4. Александрын ордон, Египет
5. Нотр-Дам де Пари, Франц
6. Тушети үндэсний парк, Гүрж
7. Порт-о-Пренсийн тойрог, Гаити
8. Деканы Платогийн түүхт усан систем, Энэтхэг
9. Сардар Валлабхбай Патель цэнгэлдэх хүрээлэн, Энэтхэг
10. Храм Мам Рашан, Ирак
11. Инари-ю Баня, Япон
12. Иваматцү, Япон
13. Үндэсний суваг, Мексик
14. Чойжин ламын сүм музей, Монгол
15. Бирмийн уламжлалт Тик ферм, Мьянмар
16. Катмандугийн Чивас ба Чайтя хөндий, Балба
17. Анаркали зах, Пакистан
18. Инкүүдийн ариун хөндий, Перу
19. Киндлер бунхан, Евангелийн оршуулгын газар Пабьянице, Польш
20. Аксеркийн дотор ордон, Испани
21. Беннерли гүүрэн гарц, Их Британи
22. “Баавгайн чих” үндэсний дурсгал, АНУ
23. Төв Агирре, Түүхэн дүүрэг, АНУ
24. Сан-Антонио Вулворт Билдинг, АНУ
25. Бухарын Эртний еврейн махалла дахь уламжлалт ордон, Узбекистан
Эх сурвалж: wmf.org