Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Чэ БНСУ-ын Ин Ерөнхий сайдын суудлыг Чолла-Намдо мужийн захирагч Ли Нак Ёнд санал болгосон гэж Yonhap агентлаг мэдээлжээ. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ажиллагаа лхагва гаригийн орой явагдаж эхэлсэн байна.
Лхагва гаригийн өглөө Өмнөд Солонгост болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар сөрөг хүчний Ардчилсан намын нэр дэвшигч Мун Чэ Ин нийт сонгогчдын 41.1 хувийн саналаар Ерөнхийлөгчид сонгогдсон нь тодорхой болсон юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тэр даруй тангарагаа өргөн Хойд Солонгосын байдлын талаар илтгэл сонсоод “Өмнөд Солонгосын армийн байлдааны бэлэн байдлыг сахихыг” урилжээ.
М.ЭРХЭМ