22 настай Мария Василевич Белоруссын парламентын доод танхимын сонгуульд 28,94 хувийн саналаар гарч ирсэн юм. Энэ бол 110 тойрогт гаргасан хамгийн доод амжилт. “Белоруссын мисс” тэмцээний ялагч энэ бүсгүй тавдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой арга хэмжээнд хамт оролцож байсан гэдгээрээ олны анхаарлыг татдаг.
Сүүлд нь Василевич Ерөнхийлөгчтэй олон арга хэмжээнд цуг оролцож, дэргэд нь байдаг болжээ. Тухайлбал, спортын үйл ажиллагаанаас гадна Минскт болсон шинэ жилийн үдэшлэгт Лукашенкотой вальс эргэлдэж байсан юм.
Василевич энэ тавдугаар сараас төрийн телевизийн хөтлөгч болсон ч өнгөрсөн есдүгээр сараас парламентад нэр дэвших нь гэх яриа гарчээ.
Эх сурвалж: www.gazeta.ru