Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд нь 2008 оноос хойш Төв аймгаас гурван удаа сонгогдсон юм.
Төв аймгийн залуучуудын төлөөлөл Б.Хатанбаатар “М.Энхболд нь 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллахдаа аяга, цаг гэх мэт бэлэг сэлтийг бас бус зүйлүүдтэй хамт 11 жилийн турш өрх бүрт тараасан.
Төв аймаг ойролцоогоор 30 мянган өрхтэй. Энэ бэлгийн нэгийг арван мянган төгрөг гэж тооцвол жилд 300 сая орчим төгрөг зөвхөн бэлэгт зарцуулдаг гэсэн үг. Тэгвэл М.Энхболд нь 11 жилийн хугацаанд 3-4 тэрбум төгрөгийг зөвхөн сонгогдохын тулд ийм хэрэгцээгүй зүйл болгон тараажээ.
Гэтэл тэр мөнгөөр олон айлын орон сууц, ажлын байр, цэцэрлэг, сургууль барьж болох байсан. Түүнээс гадна 2017 оны цагаан сараар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэр бүлийн хамт ахмад настнуудтай 100 доллароор золгоод явж байсан.
Гэр бүлийнхээ хамтаар тус бүр 100,100 доллароор багадаа 100 ахмадтай золгосон гэж үзвэл нийт 30 мянган доллар буюу 80 сая төгрөгийг золголтод зарцуулжээ. М.Энхболдын энэ их мөнгө хаанаас гараад байна вэ. Мөн тэрбээр өнгөрсөн зургаадугаар сараас хойш тойргийнхоо 600 орчим сонгогчийг гадаадад аялуулсан байна.
Тодруулбал, Түүний нэр дэвшсэн 28 дугаар тойрог нь 10 орчим сумтай бөгөөд нэг сумаас 60 орчим хүнийг гадаад руу аялуулсан гэх мэдээлэл бидэнд байна. Аялуулсан нэг хүнийх нь зардлыг хамгийн багаар буюу нэг сая төгрөгөөр бодоход тэр зургаадугаар сараас хойш 700 сая орчим төгрөгийн зардал гаргажээ. Энэ бүх хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарч байна вэ.
М.Энхболд 2017 онд телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Надад бизнесийн орлого гэх зүйл байхгүй зөвхөн цалингаараа амьдарч байгаа” гэж ярьж байсан шүү дээ. Өнөөдөр бид зөвхөн олон нийтэд ил болсон зүйл. Далдуур дахиад хэр хэмжээний хөрөнгийг юунд зарцуулж байгаа нь бид мэдэхгүй. М.Энхболд Төв аймгийн иргэдийн итгэлээр 2008 оноос хойш сонгогдохдоо Ерөнхий сайд , Шадар сайд, УИХ-ын дэд дарга болон УИХ-ын дарга гэсэн өндөр сэнтийд заларч байсан бөгөөд өнөөдөр МАНАН бүлэглэлийн толгойлогчийн нэг болсон.
М.Энхболдод өндөр эрх мэдэл олгосон Төв аймгийн залуус өөрсдөө түүнийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна” гэсэн юм.
Иргэн Б.Дөл “Биднээр олон залуу үеийнхэн санаа, бодлоо дамжуулж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Төрөөс маш олон тэрбумтнууд төрж, хэрэг хийсэн нь нотлогдсон ч чимээгүйхэн дарагддаг. Бид ч чимээгүй явсаар л байна. Ирэх онд УИХ-ын сонгууль болдгоороо болно. Харин хэрэг хийсэн нөгөө нэр дэвшигчид ард иргэдээс луйвардсан мөнгөө дураараа зарцуулж, ялалт байгуулж буй явдлыг бид цаашид тэвчсээр байх ёстой юу.
Ямар ч бизнесийн орлогогүй хүн ийм их мөнгө зарцуулаад яваад байхад хууль, хяналтын байгууллага яагаад шалгахгүй өдийг хүрэв. Аргаа барсандаа залуус бид өнөөдөр байр сууриа илэрхийлж байна” гэлээ.
Мөн “Өнөөдөр залуус улс орныхоо төлөө дуугараад эхлэхээр “Аль намынх вэ” гэсэн асуултаар дардаг. Бид Монгол Улсын иргэн учраас л болж бүтэхгүй байгаа зүйл дээр санал нэгдэж байна” гэдгийг Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Оргил хэллээ.
2 comments
Шударгаар яс шалгавал Хамгийн гайгүй нь М.Энхболд ч байж мэднэ шүү. Туйлшрах хэрэггүй залуусаа !!!. Манaй төв аймгийнхан нь баруун аймагууд болох Увс,Ховд,Говь-Алтайхан шиг нутаграхаж биенээ дэмжихийг мэддэггуй хүмүүс.ёстой л тамын тогооны үлгэрээр дээшилсэн нэгнээ зөв талаас нь түшиж тулахын оронд татаж унагадаг муу зантай хүмүүс байдаг юм . Муу юм болохоор зулуустаа халдварлагдан өвлөгдаж байгаа тод илрэл гэхүү дээ. Еуөнхийдөгч маань сонгуулд хэдийг тараасан гэж бодож байна.Еранхий сайд маань хэдийг ямар замаар тарааж тороолдож байснийг мэдэх үү !?Мэдээгүй бол зориудаарнэг өнгийгөөд үзээрэй төв аймгийн залуус минь ээ Шудрага ёсний үүднээс Их хуралд 5-6 удаа завсаргүй сонгогдоод байдгийн цаанд учрыг олж олон нийтэд илчилэхийг нутгийхаа залуусаас хүсэж байна.
яг үнэн дээ.Харь нутгийн хорон санаатны турхирсан өдөөн хатгалгаар хөнгөн хуумай хандаж нутаг нэгтнээ муучилж хар,хорын атгаг сэтгэлтнүүдэд өгөөш болгох хэрэгүй л дээ. Увс,Ховд,Говь-Айлтайгаас ямар муухай хуылдаан хийсэн байлаач ингэж тэнэгтэхгүй нэгээн хүн байхгүй. Ингэж бичсэн шудрага ёсыг үгүйсгэж байгаа юм бишээ