Өнгөрсөн жил Бионг-737 NG онгоцны сэнс нислэгийн үеэр эвдэрч, энэ гэмтлийн үеэр хөдөлгүүрийн бүрхүүлийн зарим хэсэг нь агаарт шидэгдэж, онгоцны их биеийг хүчтэй цохиж гэмтээсэн. Мөн нисдэг тэрэгний нэг цонх хагарсаны улмаас кабин доторх агаарын даралт алдагдаж цонхон талд суусан зоригч эмэгтэй амиа алдсан юм.
Иймд Америкийн Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөлөөс энэ ослын талаарх мөрдөн шалтгалтыг ажлыг явуулж дүгнэлтээ танилцуулаад байна. Тус байгууллагаас Бионг компани дахин ижил төрлийн осол гаргахаас сэргийлэхийн тулд Бионг-737 NG загварын онгоцнуудынхаа хөдөлгүүрийг илүү боловсронгуй болгохыг сануулжээ.
Бионг компани нь дэлхийн хэмжээнд 6700 гаруй 737 NG онгоцыг худалдаанд гаргаад байна. Гэвч тус компани энэ төрлийн онгоны захиалгыг дахин авахгүй байгаа гэдгийг онцолжээ. Дээрх компани хэдийнээ худалдаанд гаргасан Бионг-737 NG загварын онгоцуудаа засварлах хэрэгтэй эсэх талаарх эцсийн шийдвэрийг Холбооны агаарын тээврийн захиргаа гаргах гэнэ. Мөн тус компанийн зүгээс Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийг сануулгыг хүлээн авснаа илэрхийлжээ. Энэ мэдээлэл гарсаны дараагаар тус компанийн хувьцааны ханш хоёр хувиар огцом унасан байна.