Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн судалгаанаас харахад Монголд согтууруулах ундааны 36 үйлдвэл байдаг байна. Эдгээрээс 13 нь ажилладаггүй аж.
Тодруулбал:
Спортын 5 үйлдвэр байдгаас 1 нь ажилладаггүй
Архины 15 үйлдвэр байгаагаас дөрөв нь ажилладаггүй
Шар айрагны 12 үйлдвэр байгаагаас 6 нь ажилладаггүй
Дарсны 3 үйлдвэрийн 2 нь ажилладаггүй
Шимийн архины нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна.
Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу 11 дүгээр сарын 14-ны өдөр “Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэл эрхлэгч” аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг нь түтгэлзүүлсэн байгаа үйлдвэрийн нэрсийг олон нийтэд зарлалаа.
Тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлээд байгаа дээрх 10 компаниас Интер стандарт брюэри ХХК, Мөнхболор ХХК-ийн бүртгэл гарч ирэхгүй байгаа бөгөөд бүртэл нь гарч ирж байгаа 8 компанийн улсын бүртгэлийн мэдээллийг та бүхэндээ сонирхуулья.
Тэргүүн трейд ХХК
Хувьцаа эзэмшигч: Пүрэвээ Амарбаяр -2006.12.26
Захирал: Пүрвээ Амарбаяр
Компанитай холбоотой мэдээлэл: Компаний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал 2017 онд гарч байсан байна.
2013 онд: МХЕГ-аас согтууруулах ундаа үйлдвэрлэдэг компаниудад хяналт шалгалт хийхэд “Тэргүүн трейд” ХХК нь үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт, технологийн усыг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, ажилтнуудаа эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй зөрчил илэрсэн байдаг.
2014 онд: МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтаар “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтонд тавих Ерөнхий шаардлага MNS САС 1:2007, “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2009 стандарт, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж дүгнэгдэж байжээ.
Трансин консулт ХХК
Хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн он: Отгондаваа Амартүвшин-2016, Отгондаваа Отгонбаатар-2016, Намсрай Цэрэнбат -2013
Гүйцэтгэх захирал: Отгондаваа Отгонбаатар
Компанитай холбоотой мэдээлэл:
Бүгд найрамдах Польш улсын прокурорын байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээллийг нээлттэйгээр гаргасан байдаг. Эрэн сурвалжлагдаж буй иргэдийн дотор 70 орчим Монгол иргэн байсан бөгөөд “ТРАНСИН КОНСУЛТ” ХХК-ИЙН санхүү эрхэлсэн захирал В.Түмэнгийн нэр дурьдагдсан байсан тухай ДМ бүлэг цахим хуудсаараа мэдээллэсэн байдаг.
2013 онд: МХЕГ-аас согтууруулах ундаа үйлдвэрлэдэг компаниудад хяналт шалгалт хийхэд үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт, технологийн усыг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, ажилтнуудаа эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй зөрчил илэрч байжээ.
Ази инвестмент капитал групп
Хувьцаа эзэмшигч: Баярсайханы Наранчимэг-2011
Гүйцэтгэх удирдлага: Баярсайханы Наранчимэг-2011
Компанитай холбоотой мэдээлэл: Энэхүү компанитай холбоотой сайн муу, мэдээллүүд олон нийтэд түгээгдэж байгаагүй юм байна.
Түшигтулга трейд
Хувьцаа эзэмшигч: Чимэд Бумбаяр-2006
Гүйцэтгэх удирдлага: Чимэд Бумбаяр-2006
Компанитай холбоотой мэдээлэл: МХЕГ-ын шалгалтад энэхүү компани нь дараах байдлаар дүгнэгдэж байсан аж. “Түшиг тулга трейд” ХХК-ийн дарсны үйлдвэрийн 79.4% нь гадна орчин, барилга байгууламжид тавигдах шаардлага хангасан, 90% нь ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг, 87.5% нь угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн, 92.8% нь түүхий эд материалын баталгаажилт, хадгалалтын, 83.3% нь технологи, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг, 100% нь бүтээгдэхүүний хадгалалт, тээврлэлтийн болон бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг хангасан байна.
Бенедакт ХХК
Хувьцаа эзэмшигч: Даваа Бойриг
Гүйцэтгэх удирдлага: Дугар Тунгалаг
Компанитай холбоотой мэдээлэл: Энэхүү компанитай холбоотой сайн муу, мэдээллүүд олон нийтэд түгээгдэж байгаагүй юм байна.
Энигма ХХК
Хувьцаа эзэмшигч: Цогтбаяр Батчимэг-2019
Гүйцэтгэх удирдлага: Цогтбаяр Батчимэг-2019
Компанитай холбоотой мэдээлэл: Байхгүй
Хаанброй ХХК
Хувьцаа эзмшигч: Германий иргэн Bader Kiaus Peter -2006, Монголын иргэн Санжмятавын Отгонбаатар -2006
Гүйцэтгэх удирдлага: Санжмятавын Отгонбаатар
Компанитай холбоотой мэдээлэл: 2013 онд МХЕГ-ын шалгалтад энэхүү компани нь дараах байдлаар дүгнэгдэж байсан аж. “Хаан брой” ХХК үйлдвэрийн 85.2% нь гадна орчин, барилга байгууламжид тавигдах, 96.6% нь ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн, 93.7% нь угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн, 100% нь түүхий эд материалын баталгаажилт, хадгалалтын, 95.4% нь технологи, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг, 90.0% нь бүтээгдэхүүний хадгалалт, тээврлэлтийн, 91.6% нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг тус тус хангасан байна.
“Мини Макро” ХХК
Хувьцаа эзэмшигч: Хорлоо Дашжаргал-2010
Гүйцэтгэх удирдлага: Хорлоо Дашжаргал-2010
Компанитай холбоотой мэдээлэл: Байхгүй
Н.БАТАА