2019-11-20 11:021min00

Башёг тэргүүлж буй М.Даваажаргалын араас хэн нэхэж байна вэ?

50196277_2078821232183182_2299455052814745600_n

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын кюүшюү башёд

Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн тав дахь бөх Аойямаг давснаар 10 дахь өдрийн байдлаар башёг ганцаар тэргүүлсээр байна.

Түүний араас найман даваа хоёр унаатай баруун жигүүрийн комүсүби Асанояама нэхэж буй бол Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр учраагаа давснаар таван даваа, таван унаатай боллоо.

Мөн Жюүрёо зиндааг есөн даваа нэг унаатай Кизакиуми тэргүүлж, түүний араас найман даваа, хоёр унаатай монгол сүмоч Миторюү Б.Төрболд болон Котоновака нар нэхсээр буй юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй