Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан байна. Энэ өдрийг 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнүүлдэг.
Монгол Улсад энэ өдөр замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр автомашины гэрлээ асааж хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг Тээврийн цагдаагийн албанаас уриалаад байна.