Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2019.11.18/ Оюутолгой төслийн далд уурхайтай холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан гомдлууд үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн.
Шүүхээс Оюутолгойн гэрээтэй холбоотой процедурын гурван алдаа гаргасан гэж үзжээ. Нэгдүгээрт, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулсан.
Хоёрт, Гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж.
Гуравт, 2015 оны дөрөв, тавдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар холбогдох эрх бүхий этгээдүүдэд гэрээ байгуулах эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон асуудлыг үндэслэлтэй гэж үзсэн тухай хэвлэлүүд мэдээлж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.