Нийслэлийн замын хөдөлгөөнд байнга оролцдог жолооч нар сэтгэл зүйн өөрчлөлттэй болж буйг холбогдох албанаас анхааруулж, мэдээлсээр байна.
Өдөр бүр жолоо барьдаг хүмүүс уур бухимдлаа барьж дийлэхгүй болсон гэх мэргэжилтнүүдийн дүгнэлт ч бий юм.
Улмаар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж бусдад саад учруулах төдийгүй эгнээ байр буруу эзлэх, зогсоолд байрлуулах зэргээс үүдэн хэрэг, зөрчил гарсаар байна.
Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай маргаад зогсохгүй галт зэвсэг тулгаж сүрдүүлсэн хэрэг гарсан юм.
Xэргийг тодруулбал, өнгөрсөн 10-р сарын 17-ны өдөр Нарны гүүрэн дээр нэгэн автомашины жолооч галт зэвсэг гарган буудна гэж сүрдүүлсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Шалгалтаар 41 настай Э гэгч нь зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар 35 настай Б-г айлган сүрдүүлсэн тухай хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
1 comment
бусдыг айлгадаг сүрдүүлдэг новшийг баривчил хорь торго