2019-11-19 09:332min00

Онцгой байдлын газар ажлаа дүгнэж байна

159A2639-1024x683

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/338 дугаар тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт эхэллээ.

Шалгалтаар үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэх юм.

Шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар