Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ус ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж , байгууллагуудад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ. Шалгалтад “Чингис” зочид буудал, “Оргих зоог” хоолны газар, “Шүтээн хайрхан”ХХК-ийн зочид буудал ресторан, “Crown” авто угаалга, “Цэн трейд” ХХК-ийн Маргад зочид буудал, Очих газар баттист сүм, “Нямодо трейд” ХХК-ийн уурын зуух, “Эрдэнэ пойнт” ХХК-ийн зочид буудал, “Монами мит ХХК-ийн мах боловсруулах, мал нядалгааны газар, “”Мах экспорт” ХХК-ийн мал нядалгааны газар , “Өгөөмөр ” мал нядалгааны газар, “Таван эрдэнэ мал нядалгааны газар , “Мон мийт ”ХХК-ийн мах боловсруулах , мал нядалгааны газар, “Чингис органик хүнс”ХХК-ийн мал боловсруулах үйлдвэр , мал нядалгааны газар , “ Тулга ” ХХК-ийн халуун усны газар , Нөмрөг алтай ХХК, Эвт түмэн ХХК, Агчин дугуй засвар, Соёмбо авто угаалга зэрэг газрууд хамрагдсан.
Хяналт шалгалтаар Хэнтий усны гэрээг шинэчлэх шаардлагатай, гүний өрмийн худгийн зөвшөөрөлгүй, дүгнэлт, гэрээ, тоолуур шаардлага хангаагүй болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.