МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын дарга М.Энхболд өглөө 10:00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд бичигт баримтаа хүргэж өгсөн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 11:30 цагт хүлээлгэж өгчээ. Харин АН-ын нэр дэвшигч Х.Баттулга 12:30 цагт СЕХ-нд нэр дэвшигчийн баримтаа бүртгүүллээ.
Нэр дэвшигчдийн бичиг баримтад улс төрийн намуудын нэр дэвшигчээ тодруулсан тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, эрүүл мэндийн шинжилгээний дүгнэлт зэрэг баримтууд багтаж байгаа юм.