Үй Цай сургууль нь Бага, дунд боловсролын тухай хуулийг зөрчсөн учраас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ. Тодруулбал Тус сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирлын сурагчдын амралтын хугацааг өөрчилж Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.4. “Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.” заалтыг зарчсөн байна. Тиймээс  Үй цай сургуулийг зөрчлийн тухай хуулийн 9.2-ийн 2-т зааснаар  “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн