МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ШААРДЛАГА
2019 оны 11 сарын 14 өдөр Дугаар 08 Улаанбаатар хот
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ”
ГЭХ НЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ
БАЙГАА НЭГДЭЛД
“Монголын үндэсний фронт” гэх нэрийн дор 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Ш.Гантулга, дэд тэргүүн гэх иргэн Б.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн гэх иргэн П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдпийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.
Цаашид дээрх төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасныг тус тус үндэслэн ШААРДАХ нь:
“Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;
Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;
Цаашид Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;
Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.
ДАРГА Д.ГЭРЭЛ
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
13 comments
в
Ард түмэн үгээ хэлэх болхоор хууль ярьж болдог. Үндсэн хуулийн цэцийн дарга нь Эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд бузарлаад явж байхад хууль ярих биш өмгөөлөөд байдаг ямар хуультай улс вэ. Ард түмэн өнөөдөр хүчний байгууллагын далайсан сэлмэн дор амьдрах ёстой болж байнаадаа. Шаардлагатай үед ард түмэн Хонг Конг шиг нэг өдөр босход ойрхон байгаа шүү.
Paa. Bas iim gazar bdag bsan ymuu. Tegeed yagaad ulsaa undesnii ayulgui baidald oruulchikhsan tuuj yawdag bilee. 800 khujaa… deer n ene darga tsereg nariin asuudal… shiidegdej bgaa ym neg ch alga. Irgedee neg ug khelekheer nam darakh geed suid bolokh ymaa
ЁС ЗҮЙ
Т ТӨРТЭЙ УЛС ШҮҮ. МОНГОЛ УЛС МИНЬ. ЭНЭ НЭГДЭЛ, ФРОНТ ГЭЖ ХАШИГИЧСАН МЭДРЭЛ, ГАЛЗУУ ХҮМҮҮСИЙГ ШУУД НАМ ДАР. ХЯТАД БОЛОН ГАДНЫХНЫ ДЭМЖИЛГЭЭР ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС. ХУУЛИЙН ДОР АМЬДАРЧ, ХӨДӨЛМӨРЛӨ. 1990 ОНЫХНЫГ ДУУРАЙГААД БҮТЭХГҮЙ, ЭНЭ НИЙГЭМД ХЭН ЁС ЗҮЙТЭЙ ЗӨВ ХӨДӨЛМӨРЛӨНӨ ТЭР ХҮН САЙХАН АМЬДАРНА.
Төр байхгүй ,улс байгаа л даа төрт улстай болох гэж ард түмэн тэмцэж байна бусармаг төрийг цэвэрлэхийн тулд
Чи битий Гуц
Тэнэгт пялдага минь
Төрийн дээр гараад сандайлж суучихаад эх орныхоо байглийн баялгыг гадныхантай нийлж цөлмөж байгаа нөхдүүдийн нэг нь та болж таарлаа. Ард түмнээ мэдрэл муутайгаар нь дуудаж битгий доромжлоорой. Монголын үндэсний фронтынхон ард түмний нэг хэсэг гэдгийг та ойлго. Маргааш та гадаадад байгаа гэрлүүгээ явчихаж болно. Ард чинь эх орон чинь ямар байдалтай хоцрох вэ гэдгийг бөндгөртөө түрч гэсэн эргэцүүлж үз.
Ard tumenii omnoos uls orond bolj butexgui asuudluud g shuumjilj shaardlaga tabij bui zorigt ers g buu gutaaj doromjil ene uls d bolj butej b gaa uym gej alga b gaa shuu
Саяхан 800 хужаа дээр мэдэгдэл хийгээд байснаасаа 180 эргэсэн байх шив.
хөдөө гадаагүй хөлхөж бгаа хужаа нараа цэгцэл ядарсан ард түмнийг занаж зүхэх хэн бэ новш чинь
Тер засагт байгаа хумуус буруу уилдэл хиигээд явах нь зев хэрэг уу ? Очнеен буруу уилдлуудэд шуурхай оновчтой арга хэмжээ авахгуй байгаа юм бэ ? Энэ байдлыг бугдииг ард тумэн харж байгаа шуу Тер засгиин егдерлегт та бухнииг гархад ард тумэн зэвсэг болж байх естой юм уу ? Хичнээн сайхан шудрага юм яриж ард олныг уриаллаа та бугд . Одоо тэгээд эргээд ард тумнээ жагсаал цуглаан хиилгэхгуй буруутгаж дарамтлах уу ? Яриж хэлсэн шигээ байгаач эрхэм поп одуудаа ?????!!!!’
арчаагүй, хулгай, луйьарын туйл болсон үхээнц төрд болохгүй байгаа бузар явдлаа зас, төрд шургалсан бусармаг нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой гэж үзээ хэлэх болохоор төрөөс төрсөн, үхээнц төрийг хамгаалсан хууль ярьдаг, Монголы улсын нэр тэрийг бузарлаад дэлхий нийтээс “”өгцөг”” нэр авсан танхай нөхрийг өмгөөлөөд байдаг ямар арчаагаа алдсан тараахаар болсон төр, засаг вээ.