Ё.Баатарбилэг: Төрд итгэх иргэдийн итгэл доройтсон ч Үндсэн хуулиас болсон гэж үзмээргүй байна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Төрөө төр шиг болгох, тогтвортой байлгах заалтууд орж ирж байгаа санал нэг байна. Гэхдээ нөгөө талдаа олон Засгийн газар солигдсон, засгийн тогтворгүй байдал, төрийн байгууллагуудын нэр хүнд муудсан, төрд итгэх иргэдийн итгэл доройтсон ч Үндсэн хуулиас болсон гэж үзмээргүй байгаа юм.
Өнгөрсөн хугацааны олон жилийн болох, болохгүй зүйлээ Үндсэн хууль руу хандаж яриад байгаатай санал нэгдэхгүй. Анх 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалтууд их чухал заалтууд байсан.
Орон нутаг, аймаг, сумдын сонгууль, жалга довны үзэл гаргадаг асуудлыг гайгүй болгох гэж гайгүй хэдэн санал оруулж ирсэн ч босго давж чадсангүй. Аймаг, орон нутгийн асуудлыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр бүр хойш нь тавилаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зөвшилцсөн саналууд дараа нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дээр дуудагдах вий.