Гоц авъяастай, 9 настай хүү хэдхэн сарын дараа Эйндховены Техникийн их сургуулийг дүүргэж, дээд боловсролын диплом гардан авч, хамгийн хамгийн залуу дээд боловсрол эзэмшсэн хүнээр тодрох гэж байна.
Лоран Симонс нэг жилийн өмнө тус сургуулийн цахилгаан техникийн ангид элсчээ. Хүү дунд болон ахлах ангийн зургаан жилийн хөтөлбөрийг 1.5 жилд багтаан үзэж, дунд боловсролын гэрчилгээг 8 настайдаа авчээ. Ингээд их сургуульд элссэн Симонё их сургуулийн хөтөлбөрийг зуны амралтынхаа хугацааг оруулан хурдан эзэмшсэн байна.
Статистик, геометр, алгебрийн хичээл бүгд багтдаг учраас математикийн хичээлд илүү дуртай хэмээн ярьсан 9 настай гоц авьяасны IQ-ийн үзүүлэлт 145 гэнэ. Ирээдүйд зүрхний мэс засалч болохыг хүсдэг тэрээр хүний насыг уртасгах арга олохыг мөрөөддөг хэмээн ярьсан байна.
Лораны ээж Бельги гаралтай, аав нь Нидарландын уугуул бөгөөд хүүг Бельгид төрсний дараа тэдний гэр бүл Нидерланд руу нүүсэн байна. Гэр бүлд нь “вундеркинд” буюу гоц авьяастай хүү өсөн торниж байгааг харьцангуй эрт мэдсэн гэж хүүгийн эцэг, эх ярьжээ. Тэрбээр үе тэнгийнхнээсээ ялгаатай нь тоглоом нэг их сонирхдоггүй байсан аж. “Хэрэв тэр гэнэт мужаан болохоор шийдвэр бид тайвнаар хүлээж авна. Сонгосон зам нь түүнийг аз жаргалтай болгож байвал бид дэмжинэ” гэж Лорены аав жилийн өмнө ярьж байжээ.
Одоогоор дээд боловсрол эзэмшсэн хамгийн залуу хүн нь Майкл Карни хэмээх америк хүү юм. Тэрбээр 10 настайдаа Алабамагийн их сургуулийг дүүргэжээ.
BBC
1 comment
оюун ухаан хэт хөгжисөн хүн заавал эмгэг өвчинтэй байдаг