Их Британийн Mister Auto байгууллага жил бүр жолоо барихад хамгийн сайн, хамгийн муу хотуудыг судалгаагаар шалгаруулдаг байна.
Энэ оны “The 2019 Driving Cities Index” тайланд өгүүлснээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хот судалгаанд хамрагдсан дэлхийн 100 хотоос сүүлээсээ хоёр дугаарт жагсжээ. Улаанбаатарын ард орсон ганц хот нь Энэтхэгийн Мумбай байна.
Хотуудыг үнэлэхдээ нэг хүнд оногдох автомашины тоо, түгжрэл, замын чанар, дундаж хурд, машины насжилт, нийтийн тээврийн чанар, ослын тоо, зам дээр гардаг гэмт хэрэг, шатахуун болон зогсоолын үнэ өртөг, автомашины татвар зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан гэнэ.
Ингээд жолооч нарт хамгийн ээлгүй 10 хотод
- Мумбай, Энэтхэг
- Улаанбаатар, Монгол
- Колката, Энэтхэг
- Лагос, Нигери
- Карачи, Пакистан
- Богота, Колумби
- Сан Пауло, Бразил
- Мехико, Мексик
- Рио де Жанейро, Бразил
- Москва, Орос
Жолооч нарт хамгийн ээлтэй 10 хотод
- Калгари, Канад
- Дубай, АНЭУ
- Оттава, Канад
- Берн, Швейцар
- Эль Пасо, АНУ
- Ванкувер, Канад
- Готенбург, Швед
- Дюссельдорф, Герман
- Базел, Швейцар
- Дортмунд, Герман
1 comment
Буруу талтай хүрдтэй машинуудыг цэгцлэх хэрэгтэй. Олон хүний.амь авч одсондоо . Мѳн автомашины насжилтын асуудалд онцгой анхаарах