Дугаарын хязгаарлалтыг хоёр ѳдѳр болгох саналыг дэмжлээ

2019-11-12 12:41
mashin

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.11.07/ хуралдаанаар дээрхи санал дэмжигдсэн байна. Мѳн ажлын ѳдрийн өглөө, оройны цагаар тээврийн буюу бидний нэрлэж сурснаарачааны машин явуулахыг хориглох тухай ч санал дэмжигджээ
Энэхүү саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ойрын хурлаар хэлэлцүүлэх болов гэж НИТХ-аас мэдээллээ. Энэ журам батлагдсан тохиолдолд
Даваа гаригт 1, 6, 3, 8
Мягмар гаригт 2, 7, 4, 9
Лхагва гаригт 3, 8, 5, 0
Пүрэв гаригт 4, 9, 1, 6
Баасан гаригт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Ѳѳрѳѳр хэлбэл таны дугаар 55-55 бол Лхагва , Баасан гарагт замын хѳдѳлгѳѳнд оролцохгүй байхаар шинэ тѳсѳлд тусгагджээ. Тэгснээрээ замын хѳдѳлгѳѳний түгжрэлийг 25-30 хувь бууруулахболомжтой гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна

2 сэтгэгдэлтэй

  • Нэргүй

    2019-11-12 14:06 at 14:06

    пүн пүн буудлаа шүү.

    Хариулах

  • Зочин

    2019-11-12 14:29 at 14:29

    Бүр бага тойрогт машин оруулахыг хориглох хэрэгтэй,дугуйгаа унаг ,хүүхэд хөгшид тайван яваг

    Хариулах

Нэргүй сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй