АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Стивен Фейнбергийг Америкийн тусгай албадыг өргөн утгаар нь удирдахаар томилж байгаа тухай “Нью-Йорк Таймс” сонинд 2017 онд гарч байв.
Энэ нь Цагаан ордноос материалууд нь хэвлэлүүдэд гарч эхэлсэнтэй холбоотойгоор Трамп дургүйцлээ илэрхийлснээс болсон байна. Тэрбээр “Эцсийн бүлэгт чанар муутай илчлэгчид эцэст нь анхаарлын төвд орсон. Тэд баригдсан” гэсэн байна.
Фейнберг нь Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байсан ч нэг хэсэгтээ Цагаан ордонд ямар ч үүрэг гүйцэтгээгүй юм. Түүний тухай мэдээллүүдээс хүргэе.
- Тэрбумтан бөгөөд хувийн компани үүсгэн байгуулагч
Стивен Фейнберг нь хувийн хөрөнгө оруулалтын “Cerberus Capital Management” компанийг үүсгэн байгуулагчаас нь гадна ерөнхий захирал нь. Тэрбэр 1992 онд 32 настайдаа уг компанийг байгуулсан түүхтэй. Солонгосын хөрөнгө оруулагчдын хэлснээр “Cerberus” нь 3 тэрбум долларын хөрөнгийг хяналтдаа байлгадаг гэнэ.
“The New York Times” мэдээллээс үзвэл энэ фирм 12-хон сарын хугацаанд “Chrysler”, “GMAC”-ыг худалдан авч, “сенсаацитай шөнө” бий болгож чадсан гэнэ. Уг фирм дэд ерөнхийлөгч Дэн Куэйлийг даргаараа хөлслөн авч, ажиллуулдаг.
Фейнберг ажилтнуудаа хэвлэл мэдээллээр гарахыг маш их эсэргүүцдэг. Тэрбээр 2007 онд хувьцаа эзэмшигчдэдээ үг хэлэх үеэрээ “Хэрэв Церберт хэн нэгэн сонин дээр өөрийнхөө болон байрныхаа зургийг гаргасан байвал бид энэ хүнийг халахаас ч илүү юм хийнэ шүү. Бид түүнийг хөнөөнө. Шоронд ч хийнэ” гэж байжээ.
“Forbes”-ын мэдээллээр Фейнбергийн цэвэр хөрөнгө 1,27 тэрбум доллар гэнэ.
- Бүгд найрамдах намын донор
Фейнберг АНУ-ын Бүгд найрамдах намд олон жил хандив өргөж байна. 2016 оны сонгуулийн үеэр тэрбээр эхэндээ Жеб Бушийг дэмжиж 200 000 доллар хандивлаж байсан гэдэг. Гэсэн ч тэрбээр Трампыг удалгүй дэмжиж, 2016 оны 9-11 дүгээр сард 1,5 сая долларыг Дональд Трампыг дэмжих санд хандивлажээ. Түүнчлэн тэрбээр 300 000 долларыг Бүгд найрамдах намын үндэсний зөвлөлд хандивлаж байсан гэдэг.
Фейнберг нийтдээ 2 437 000 долларыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигчдэд хандивлажээ. Гэхдээ тэр Чак Шумер зэрэг ардчилагчдын нэр дэвшигчдэд 10 000 долларын хандив өгсөн баримт бий.
- Фирм нь АНУ-ын зэвсгийн томоохон үйлдвэрлэлийг эзэмшдэг
“Cerberus Capital Management” нь АНУ-ын галт зэвсэг, бууны сумны томоохон үйлдвэрлэгч болох “Freedom Group”-ыг эзэмшигч. “Freedom Group ”-ын зарим брэндээс нь нэрлэвэл Remington, Bushmaster зэрэг орно.
2012 онд Сэнди Хукт буудалцаан болсны дараа “Freedom Group” дэх хөрөнгө оруулалтаа зарна гэж зарлаж байсан. Гэвч 2017 оны хоёрдугаар сарын байдлаар “Cerebus” компани урьдын адил “Freedom Group”-ыг эзэмшдэг хэвээр байлаа.
- Дональд Трампын кампанит ажлын үеэр эдийн засгийн зөвлөх нь байсан
Стивен Фейнберг нь Дональд Трампын Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр эдийн засгийн гол зөвлөхүүдийн нэг нь байсан. Энэ албанд 2016 оны наймдугаар сард 12 өөр хүнтэй хамт томилогдсон. Тэдний олонх нь саятан, тэрбумтнууд байсан тухай “The Washington Post”-д мэдээлж байна.
Харин “Cerberus Capital”-аас Фейнбергийг Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд нэгдэх тухай хэлэлцээр явагдаж байгаа тухай мэдээлсэн юм. “The New York Times”-ын мэдээллээс үзэхэд Фейнберг 2016 оны зургадугаар сард Нью-Йоркт хөрөнгө цуглуулах ажиллагаа явуулж, нэг хүний 50 000 доллараар тасалбар түгээж байжээ.
- Тагнуулын албан тушаалд яригдаж байсан
“The New York Times” сониноос “Ноён Фейнбергийг тусгай албаны өндөр албан тушаалд бэлтгэж байгаад эрх бүхий ажилтнууд болгоомжилж байна” гэж бичжээ.
Фейнбергтэй нягт холбоотой Стивен Бэннон, Жаред Кушнер нар ч түүнийг Үндэсний тагнуулын газрын захирал, эсвэл ТТГ-ын нууц албаны даргаар томилох нь зүгээр гэж харж байсан гэнэ.
Тагнуулын ажилтнууд Фейнбергийг тагнуулын ямар ч туршлага, мэдлэггүй гэж болгоомжилж байна. Тэр ч байтугай Трампын Үндэсний тагнуулын газрын захирлаар нэр дэвшүүлж байсан Дэн Коутс Ерөнхийлөгчийн засаг захиргаа өөрийг нь ажлаас нь хөндийрүүлж, тагнуулын шалгалтын даалгаврыг Фейнбергт өгөх гэж байгаад уурласан гэх мэдээлэл ч байсан юм.
2 comments
Ингээд л 4-5хан компани даам гарч болдоггүй байхгүй юу. msc-т юу юу байгаа билээ?
MCS-iin ard aluurchin elbegdorj tergyytei manan mafiin aluurchid hulgaichid luivarchid baidag. Edgeer aluurchid mongoliin gazar shoroo, mongoliin bayalgaar batitsaa tavisan tul amerikiin zevsegiin yildver atgagchid huvitsaag ni ezemshih gej baina. MCS-ees mongoliin bayalgiig salgachihval honinii arisaa nomorson jeden yar tembyytei aluurchid hulgaichid luivarchid yldene. Aluurchin pizdaaak elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. Hyzyygyi aluurchin alsan tamalsan yargalsan tarchlaasan hymyysiinhee toogoor tamd unana