Тайландын Маха Саракхам их сургуулийн палеонтологичид одоогийн Тайланд улс болон хөрш зэргэлдээ орнуудад хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл илрүүлжээ.
“Thaiger” цахим хуудсанд мэдээлснээр, Тайландын нутаг дэвсгэрт 60 сая жилийн тэртээ амьдарч байсан, дөрвөн метр өндөртэй харьцангуй том тираннозаврын “холын хамаатан болох” шинэ төрөл зүйлийг хинду шашны салхины бурхан Ваюгийн нэрээр “Vayuraptor” гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд Тайландын зүүн хойд нутгийн Нонг Буалампху мужийн “үлэг гүрвэлийн хөндийд” малтлага хийх явцдаа “Vayuraptor”-ийн үлдэгдлийг олжээ.
Тайландын “үлэг гүрвэлийн хөндийд” 30 гаруй жилийн турш палеонтологийн малтлага хийж байгаа юм. Энэ хугацаанд дэлхийн өөр хаана ч олдоогүй үлэг гүрвэлийн олон шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олдсон байна.