Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын хэмжээнд олгодог тусгай зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоодод шилжүүллээ.
Ингэснээр “Барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоо”-д барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гэрээгээр гүйцэтгүүлэх эрх олголоо.
Харин үлдсэн гурван зөвшөөрөл буюу барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх, барилгын үйл ажиллагааг эрхлэх буюу барилга барих, барилгын зураг төсөл гүйцэтгэх, өргөх байгууламж түүний эд ангийн угсралт, засвар үйлчилгээг “Монголын барилгын үндэсний ассоциаци” тэргүүтэй найман байгууллагын түншлэлд олгожээ.
Төрөөс барилгын салбарт олгодог бүртгэл, тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоод гүйцэтгэснээр авлига, хээл хахууль, хүнд суртлын бэрхшээл арилна гэж үзжээ.
Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг 7-14 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм.