Сайт сайтын сониноос...Шар мэдээ

МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

МУГЖ Т.Ариунаа өчигдөр Буянт-Ухаа цогцолборт “Тэнгэр шиг бай” тоглолтоо түүхэнд тэмдэглэдэхүйц, нижгэр хийж фэнүүддээ бэлэг барьлаа. Зохион байгуулалт, өнгө гэрэл, тайз чимэглэлийн хувьд Монголд болж байгаагүй тоглолт хийсэн гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Тоглолтын ивээн тэтгэгчээр Номин холдинг болон Ноёд групп компаниуд ажиллажээ.

0c60a4b77303451dea55fe989b3e3117 МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

Тоглолтын үеэр “Хань минь үргэлж дэргэд байгаарай” хэмээх дуун дээр Т.Ариунаагийн нөхөр, Ноёд группын захирал Г.Буяндорж тайзнаа гарч ирэн эхнэртээ сюрприз барьж тэд хамдтаа бүжиглэж дууллаа. Тэрээр тайзнаа гарахдаа эхнэртээ зориулж 1000 цэцгийн цуглуулга бүхий баглааг бэлэглэсэн бөгөөд мөн алс хол Канадаас тэдэнд хүү нь дэлгэцээр мэндчилгээ хүргэсэн юм. Хүүгийнх нь сюрприз Т.Ариунаа, Г.Буяндорж нарын сэтгэлийг ихэд хөдөлгөж, хоёул баярын нулимс унагаж байлаа.

Энэ үеэр Т.Ариунаа нөхөртөө хандаж “Чи минь үргэлж дэргэд минь байгаарай, хэсэг холдон алдсан шүү, дахиж битгий тэгээрэй” хэмээн хэлж байсан юм. Хэсэг холдон алдсан гэдэг нь бизнесийн шугамаар гүтгэгдэн нөхөр нь хэцүү нэртийн хаалга татангаа алдсан хүнд хэцүү үеэ хэлж буйг уншигч та гадарлаж буй биз ээ. Тухайн үед Т.Ариунаа хөлөө хүрэх газар хүртлээ гүйж, хэн нэгэнд сөгдөж мөргөхөд ч бэлэн, тийм л хайрынхөө төлөө яахаас ч буцахгүй дайчин эмэгтэй гэдгийг олон хүн мэдсэн гэдэг.

Хайр гэдэг хэзээ ч хуучрашгүй, хайр гэдэг хамгаас хүчтэй. Энэ үгний эзэн бол яах аргагүй дуучин Т.Ариунаа юм. Тэдний гэр бүлд аз жаргал хүсье.

780cc1c4fc3b7e27afc2d8763f6d34bf МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

7b3fb2a57cc2294fbe9f24f1a3f56032 МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

92444f62c3393e2926dd4a10cf8416bf МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

c03efaac1706796f1129b850a7ef38d5 МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

de08b7376d14b57f8859a40f1e99191f МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

9244c99d911aa7c90e22d51fdf3e751f МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

b30c980b58308be47432f838323c4082 МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

770a90b45cfe43f8f7b89432f72b733f МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

23a97767086f5d502c9cb3e29ff23227 МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

e1d17583c4d464682f1fe316e597e329 МУГЖ Т.Ариунааг шоконд оруулсан нөхрийнх нь сюрприз

Эх сурвалж: paparatsi.mn

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

14 Сэтгэгдэлтэй

  1. ОЙРД ҮЗЭЭГҮЙ ХАЧИН САЙХАН ТОГЛОЛТ БАЙЛАА АРИУНАА БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ ШИЛДЭГ ДУУЧИН ЭМЭГТЭЙ

  2. Монгол түмнийхээ бахархал болж, үе үеийнхэнд үлгэр дууриал болсон мундаг дуучиндаа болон гэр бүлд нь аз жаргал, сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе Залуу байхдаа л София Ротару, Алла Пугачёва, Глория нарыг шүтэн бишэрдгийнхээ адил л амаа хамхиж чаддаггүй дагаад л дуулдаг байж билээ Одоо ч цоглог сайхан хэвээрээ мундаг бас дайчин бүсгүй шүү

  3. ххээ, энэний хувийн амьдрал бид нарт ямар хамаа байнаа, дуугаа дуулаад л концертоо хий л дээ, илүү дутуу юмаа болимоор юм.

    1. Hutsaad bai chamd hamaagvi yum bgaa biz, shvten bishregch bidend hamaatai mongoliin shigtgee bolson shan emegtei sain shan ywj bwal mongol tvmen mine l bayrlana

  4. Тамын тогооны тархины тураалтай хүмүүст муулахгүй хүн гэж алгаа. Ямар ч их атаа хорсол, үзэн ядалт, муу муухай үгээр тэжээгдэж явдаг юм бэ дээ.

Хариулах Зочин Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close