Ээдрээтэй асуудал их байгаа ч АНУ, ОХУ хоёр олон улсын чухал асуудлыг шийдвэрлэхэд хамтран туслах ёстой. Үүнийг хийх боломж харагдаж байна” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тавдугаар сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон нартай Цагаан ордонд уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Москва, Вашингтон хоёр улсын түвшинд хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг талаар ярилцсан уулзалтын дараа болсон хэвлэлийн хурал дээр Сергей Лавров мөн талууд Астанад явагдах Сирийн асуудлаарх хэлэлцээрийн дараагийн шатны ирээдүйн талаар. Мөн хурцатмал байдлыг намжаах бүсүүдэд АНУ ба ОХУ хоёр хүчирхийллийг зогсоох алхам хийх ёстой гэдэг дээр нэгдмэл байр суурьтай байгаа гэсэн байна.
Цагаан ордонд болсон хэлэлцээрийн явцад Трампын аппарат асуудлыг тодорхой шийдэж тохиролцох хүсэлтэй, ажил хэрэгч хүмүүс гэдгийг олж харсан. Товчоор хэлэхэд бидний яриа хэлэлцээр Обамагийн үеийнх шиг үзэл сурталгүй, чөлөөтэй болсон” гэж мэдэгдсэн Сергей Лавровын энэ айлчлал нь дөрөвдүгээр сарын 12-нд Тиллерсоны Москвад хийсэн айлчлалын хариу байв.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын гадаад хэргийн сайд С.Лавровтай “маш сайн уулзалт” хийлээ гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комийг халсан нь Оросын сайдтай хийсэн хэлэлцээрт нөлөөлсөн үү гэсэн асуултад Трамт үгүй гэж хариулсан байв.
М.ЭРДЭС